"НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК, "АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ.

"НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК, "АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ.

🇲🇳✅“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн удирдлагын багийн хамт Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” олон улсын худалдаа, үйлдвэрлэлийн чөлөөт бүсийн захирагч Б.Азжаргал болон холбогдох албаны төлөөлөгчидтэй уулзалт хийж, үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүллээ.

✅Хамтын ажиллагааны хүрээнд чөлөөт бүсийн стратегийн байршил, дэд бүтцийн бэлэн байдал, татвар болон гаалийн урамшуулал, экспорт, логистикт чиглэсэн давуу талуудыг харгалзан үйлдвэрлэл, агуулах, худалдаа, технологийн чиглэлээр хэрэгжүүлэх боломжит төслүүдийг тодорхойлох судалгааны ажлыг эхлүүлэхээр тохиролцлоо.

🇲🇳Алтанбулаг чөлөөт бүс нь Монгол-Оросын хилийн ойролцоо, төмөр замын үндсэн сүлжээнд холбогдсон стратегийн байршилтай бөгөөд гадаад худалдаа, транзит тээвэр, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжих бодит боломж бүрдсэн бүс юм.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь цаашид Нийслэл болон бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих хүрээнд чөлөөт бүсэд суурилсан хөрөнгө оруулалтын шинэ загвар, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлэн ажиллах болно.