БАРУУН, ЗҮҮН САЛААНД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ НЭВТРҮҮЛЭХ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ.

БАРУУН, ЗҮҮН САЛААНД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ НЭВТРҮҮЛЭХ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ.

БАРУУН, ЗҮҮН САЛААНД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ НЭВТРҮҮЛЭХ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ.

🇲🇳НЗДТГ-с агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сэргээгдэх эрчим хүч, дулаалга, хийн хэрэглээг нэвтрүүлэх цогц арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгаа билээ.

✅Энэ хүрээнд Баруун салаа, Зүүн салааны айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчрүү шилжүүлэх төслийг ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажлыг эхлүүлсэн ба өнгөрсөн амралтын өдрүүдээр тухайн байршилд НЗД Х.Нямбаатар, “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн, НҮБ-ын суурин төлөөлөгч Матилда Димовска нар ажиллалаа.

➡️Агаарын чанарын хэмжилтээр хамгийн их бохирдолтойд тооцогддог эдгээр бүсэд нарны эрчим хүч нэвтрүүлэх, ТЭЗҮ боловсруулах ажлыг зохион байгуулж, ирэх зунаас хэрэгжилтийг эхлүүлэхээр төлөвлөлөө. Мөн автомашинаас ялгарах утааг бууруулах цахилгаан автомашины цэнэглэгчтэй зогсоол байгуулах, айл өрхийн дулаалгыг сайжруулах ажлууд хийгдэх юм.

🇲🇳✅Төслийг “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК , НЗДТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, хамтран хэрэгжүүлэх бөгөөд эдгээр төсөл, арга хэмжээнүүд хэрэгжсэнээр Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бодитоор бууруулах боломж бүрдэх юм.