"НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК "МАНИ МАРКЕТ ФАНД" ХХК
"НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК
"МАНИ МАРКЕТ ФАНД" ХХК
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн удирдлагын баг “Мани Маркет Фанд” ХХК (Money Market Fund)- ийн санхүү хариуцсан захирал Б.Болорцэрэнтэй уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааны боломж, зах зээлийн механизм, оролцооны хэлбэрүүдийн талаар санал солилцлоо.
Уулзалтаар богино хугацааны, өндөр хөрвөх чадвартай санхүүгийн хэрэгслээр мөнгөн хөрөнгийг үр ашигтай удирдах, ил тод байдал, эрсдэлийн удирдлагад суурилсан хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв.
Талууд цаашид хөрөнгийн зах зээлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгаа, мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллах боломжтойг онцоллоо.

