"НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ХУРАЛДЛАА.
"НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ХУРАЛДЛАА.
![]()
Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хуралдаанаар жилийн эцсийн үйл ажиллагаа, санхүүгийн гүйцэтгэл, хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг нэгтгэн хэлэлцлээ.
Энэ үеэр Гүйцэтгэх захирал Г. Гангамөрөн компанийн 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлууд, Нийслэлийн хөгжлийн төслүүдэд үзүүлсэн дэмжлэг, хөрөнгө оруулалтын зохион байгуулалтын үр дүнг танилцууллаа.
ТУЗ-өөс компанийн үйл ажиллагаа төлөвлөсөн чиглэлийн дагуу, бодлогын уялдаатай хэрэгжсэн хэмээн дүгнэж, цаашдын үйл ажиллагаанд анхаарах асуудлуудын хүрээнд 2026 оны төсөв, төлөвлөгөөний ерөнхий чиглэлийг хэлэлцэв.
![]()
Цаашид Нийслэлийн хөгжлийн бодлоготой нийцсэн хөрөнгө оруулалтын төслүүдийг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлэх, төслийн чанар, үр ашгийг нэмэгдүүлэх, санхүүгийн зохистой удирдлагыг хадгалах нь чухал болохыг онцоллоо.