НИЙСЛЭЛИЙН 2025 ОНЫ ОНЦЛОХ 16 АЖИЛ
НИЙСЛЭЛИЙН 2025 ОНЫ ОНЦЛОХ 16 АЖИЛ
2025 онд Улаанбаатар хотын хөгжлийн томоохон бүтээн байгуулалт, дэд бүтэц, орон сууц, нийгмийн салбарт дараах 16 онцлох ажлыг хэрэгжүүллээ.
Шархад, Баянхошуунд тус бүр 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад оруулав.
Монгол Улсад 42 жилийн дараа Дулааны V цахилгаан станц барих түүхэн гэрээнд гарын үсэг зурав.
Нийслэлд хагас коксон шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэв.
Нийслэлийн Өмчийн харилцааны газар 17.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэв.
Хот нийтийн аж ахуйн салбарт 167 машин, техникээр парк шинэчлэл хийв.
2025 онд Нийслэлийн хэмжээнд 190 гаруй км авто замыг засаж, шинэчилэв.
Дүүжин замын тээврийн 18 тулгуур баганыг суурилуулав.
Анхны “20 минутын хот” – Сэлбэ хотын бүтээн байгуулалтыг эхлүүллээ.
Нийслэлд 16.3 км борооны ус зайлуулах шугам угсарч ашиглалтад орууллаа.
13 байршилд 95 мянган ам.метр явган хүний зам шинэчиллээ.
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ.
Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөлөлт хийлээ.
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгалаа.
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлөв.
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад орууллаа.
Энэ онд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо.
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь эдгээр бүтээн байгуулалтын хүрээнд хэрэгжиж буй томоохон төслүүдийн санхүүжилтийн бүтэц, хөрөнгө оруулалтын загвар, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин санхүүгийн схемийн бүтцэд мэргэжлийн оролцоотойгоор ажиллалаа.

