НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ШИНЭ ҮЕ ЭХЭЛЖ БАЙНА.

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ШИНЭ ҮЕ ЭХЭЛЖ БАЙНА.

📍НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ШИНЭ ҮЕ ЭХЭЛЖ БАЙНА.

🇲🇳Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргах зорилтын хүрээнд “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийтийн тээврийн Улаанбаатар трамвай (Хөнгөн галт тэрэг – LRT) шугам-2” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах урилга зарласан билээ.

✅Төсөл нь хотын босоо тэнхлэгийн дагуу хоёр шугам, хос замтай хэрэгжих бөгөөд:

➡️I шугам: Зуслангийн бүс – Сүхбаатарын талбай

➡️II шугам: Архивын ерөнхий газар – Сүхбаатарын талбай

✅Трамвай 5 минут тутамд зорчих ба иргэдийн зорчих хугацааг мэдэгдэхүйц хэмнэхээс гадна 2040 оны түвшинд замын хөдөлгөөний хугацааны зардлыг өдөрт 99.22 сая ам.доллароор бууруулах эдийн засгийн үр ашигтай гэж тооцоологдож байна.

Төсөл хэрэгжсэнээр:

✔️ Хотын төвийн авто замын ачаалал бодитоор буурна

✔️ Автобусны богино эргэлт сайжирч, үйлчилгээ хурдтай болно

✔️ Агаарын бохирдол, дуу чимээний сөрөг нөлөө багасна

✔️ Байгаль орчинд ээлтэй, тогтвортой нийтийн тээврийн сүлжээ бүрдэнэ

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь “Улаанбаатар трамвай” зэрэг Нийслэлийн мега төслүүдийн санхүүжилтийн бүтэц, олон эх үүсвэр татах шийдэл боловсруулах чиглэлээр мэргэжлийн оролцоотой ажиллаж байна.

https://www.facebook.com/ubim.mn/