МОНГОЛ УЛСЫН "СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ”-НИЙ БОДЛОГО БА БҮС НУТГИЙН ЖИШИГ
МОНГОЛ УЛСЫН "СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ”-НИЙ БОДЛОГО БА БҮС НУТГИЙН ЖИШИГ
Киргиз улс анхны нарны цахилгаан станцаа ашиглалтад орууллаа. 56 сая ам.долларын гаднын хөрөнгө оруулалтаар баригдсан уг 100 МВт хүчин чадалтай станц нь жил бүр 210 сая кВт.ц цэвэр эрчим хүч үйлдвэрлэж, 120 мянган тн CO₂-ын ялгарлыг бууруулах тооцоотой байна.
Төв Азид Казахстан, Узбекистан нар, салхины эрчим хүчийг, Киргиз, Тажикстан усан цахилгаан станцыг голлон ашиглаж ирсэн бол сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд гаднын хөрөнгө оруулалт татах чиг хандлага эрчимжиж байна.
Монгол Улсад УИХ-аас Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлийн тогтоол баталж, сэргээгдэх эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогыг дэмжсэн билээ.
![]()
Энэ хүрээнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэл болон орон нутагт нарны эрчим хүчний төслүүдийн санхүүжилтийн загвар, олон эх үүсвэрээс хөрөнгө татах шийдэл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн механизмыг боловсруулах чиглэлээр ажиллаж байна.
Сэргээгдэх эрчим хүчний энэхүү шилжилт нь Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, ногоон шилжилтийг бодитоор хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
https://www.facebook.com/ubim.mn/