ГЭР ХОРООЛЛЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙГ “НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ.

ГЭР ХОРООЛЛЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙГ “НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ.

ГЭР ХОРООЛЛЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙГ “НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Матилда Димовска болон холбогдох төлөөлөлтэй уулзалт хийж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран гэр хорооллын бүсэд сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлэх “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх” төслийг хамтран хэрэгжүүлэх талаар харилцан тохиролцлоо.

✅Уулзалтын үеэр төслийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах ажлыг эхлүүлэх ажлыг компанийн чиг үүрэг, мандатын хүрээнд хэлэлцэж, хамтын ажиллагааг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

✅Тус төслийг хэрэгжүүлснээр айл өрхийн эрчим хүч, дулааны хэрэглээг сэргээгдэх эх үүсвэрээр хангах, илүүдэл эрчим хүчийг төвийн дамжуулах сүлжээнд нийлүүлэх, улмаар карбон кредит болон зах зээлийн механизмд суурилсан тогтвортой санхүүгийн загвар бүрдүүлэх зорилготой юм.

✅Төслийн талбайн судалгааг Баянхошууны баруун болон зүүн салаанд хийж, хэрэгжилтийн зохион байгуулалт, боломжит хувилбаруудыг талууд хамтран тодорхойлоод байна.

➡️Мөн 2026 оны эхний улиралд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн сан (UNCDF)-ийн төлөөлөл Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, төслийн хэрэгжилтийн дараагийн үе шат болон санхүүжилтийн шийдлүүдийг "Нийслэлийн ногоон сан"-аар дамжуулан хэрэгжүүлэх боломжийг судлахаар төлөвлөж байна.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн ногоон шилжилт, эрчим хүчний шинэчлэлийг зах зээлийн зарчимд нийцсэн, урт хугацаанд тогтвортой санхүүжилтийн шийдлээр дэмжин ажиллаж байна.

https://www.facebook.com/ubim.mn