ДААТГАЛЫН САЛБАРТ ЗАХ ЗЭЭЛИЙН ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ.

ДААТГАЛЫН САЛБАРТ ЗАХ ЗЭЭЛИЙН ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ.

ДААТГАЛЫН САЛБАРТ ЗАХ ЗЭЭЛИЙН ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ.

🇲🇳УИХ-аас 2022 онд Даатгалын тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар даатгалын компаниуд худалдан авах ажиллагаа, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт баталгаа гаргах, мөн холбогдох этгээдээс бусад этгээдэд батлан даалт үзүүлэх эрх зүйн орчин бүрдсэн билээ.

✅Энэхүү зохицуулалтын хэрэгжилтийг хангах, даатгалын салбарт шинээр нэвтэрсэн “Даатгагчийн баталгаа” бүтээгдэхүүнийг хөгжүүлэх зорилгоор СЗХ хуралдаж холбогдох журмыг баталж, салбарын өнөөгийн хэрэгцээ шаардлага болон олон улсын жишигт үндэслэн даатгалын компаниудын гаргах баталгааны дээд хэмжээг 4 дахин нэмэгдүүлэх шийдвэрийг гаргажээ.

➡️Энэхүү шийдвэр нь

-Дотоодын даатгалын компаниудын баталгаа гаргах чадавх огцом нэмэгдэх

-Давхар даатгалын оролцоотойгоор бүх төрлийн баталгаа гаргах боломж бүрдлээ

-Худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зах зээлд шинэ хэрэгсэл нэмэгдэх боломжтой болж байгаа төдийгүй дэд бүтэц, орон сууц, хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилтийн эрсдэлийг бууруулах, зах зээлийн санхүүгийн хэрэгслийг төрөлжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК тус шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллах болно.

https://www.facebook.com/ubim.mn/