“ХҮННҮ ХОТ”-ЫН 90 МВт ЦЭНЭГ ХУРИМТЛУУРЫН ТӨСӨЛД УРЬДЧИЛСАН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ.
“ХҮННҮ ХОТ”-ЫН 90 МВт ЦЭНЭГ ХУРИМТЛУУРЫН ТӨСӨЛД УРЬДЧИЛСАН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ.
Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, эдийн засгийн шинэ өсөлтийн бүсийг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын 76 дугаар тогтоолоор байгуулагдаж буй "Хүннү хот"-ын дэд бүтцийн хүрээнд “Өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур”-ын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлнэ.
Төслийг Монгол Улсын Засгийн газрын 210 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу зураг төсөл боловсруулах – барих – ашиглах – шилжүүлэх (DBOT) хэлбэрээр хэрэгжүүлэх бөгөөд хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах урьдчилсан шатны сонгон шалгаруулалтыг 2025 оны 12 дугаар сарын 26-наас 2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 16:00 цаг хүртэл олон нийтэд нээлттэй зарласан ба сонгон шалгаруулалтад 6 аж ахуйн нэгжүүд оролцох хүсэлтээ ирүүлжээ.
Урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийг оролцсон аж ахуйн нэгжүүдэд гардуулсан бөгөөд тэд саналаа 2026 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 16:00 цагт ирүүлэх юм. Үүний дараа Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу дараагийн шатны сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь дотоодын эрчим хүчний салбарт хэрэгжих сэргээгдэх эх үүсвэр, хуримтлуурын төслүүдийн санхүүжилтийн загварыг төсвийн бус эх үүсвэрээр бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
https://www.facebook.com/ubim.mn