ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН КАБИНУУДЫГ ХҮЛЭЭН АВЛАА.

ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН КАБИНУУДЫГ ХҮЛЭЭН АВЛАА.

ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН КАБИНУУДЫГ ХҮЛЭЭН АВЛАА.

🇲🇳Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд хэрэгжиж буй Яармаг–Хархорин чиглэлийн дүүжин замын тээврийн төслийн тоног төхөөрөмжийг Франц улсаас үе шаттайгаар нийлүүлж эхэллээ.

🇫🇷✅Төслийн гүйцэтгэгч БНФУ-ын "POMA" группийн үйлдвэрлэсэн нийт 98 кабинаас эхний ээлжийн 28 кабин, цахилгааны холболтын кабелиудыг хүлээн аваад байна.

✅Дүүжин замын тээврийн кабин нь ухаалаг удирдлага, олон түвшний аюулгүй ажиллагааны хамгаалалт, салхи цаг уурын мэдрэгч, автомат түгжээ, нөөц тэжээлийн систем, өвлийн улиралд зорчигчдын ая тухыг хангах халдаг суудалтай бөгөөд ашиглалтад оруулахын өмнө нарийн шалгуур бүхий олон шатны туршилтаар баталгаажуулах юм.

🇲🇳✅Энэхүү төслийг “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК, Нийслэлийн хөгжлийн бодлого, нийтийн тээврийн дэд бүтцийн шинэчлэлийн хүрээнд дэмжин оролцож, төслийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хөрөнгө оруулалтын судалгаануудыг боловсруулан ажиллаж байна.

➡️Төсөл ашиглалтад орсноор хотын түгжрэлийг бууруулах, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх бодит шийдэл болох юм.

https://www.facebook.com/ubim.mn