НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.
НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн оролцлоо.
Зөвлөгөөнөөр өмнөх хурлаар өгсөн 19 үүрэг даалгаврын хэрэгжилт 88 хувьтай байгааг танилцууллаа.
Мөн Нийслэлийн худалдан авах ажиллагаа, мега төслүүдийн явцыг хэлэлцэв.
Туулын хурдны зам – зураг төсөл 92.9%, барилгын бэлтгэл 32.4%
Дулааны V цахилгаан станц – газрын чөлөөлөлт, санхүүжилтийн ажил үргэлжилж байна
Дүүжин замын тээвэр – барилгын ажил 54%, 28 кабин агуулахад ирлээ
Улаанбаатар метро – EPC+F тендерийг зарлаж, 5-р сард нээнэ
Сэлбэ 20 минутын хот – олон нийтийн бүсийн сонгон шалгаруулалт эхэллээ
Тусгай замын автобус – ТЭЗҮ 90%
Туул усан цогцолбор – ТЭЗҮ 90%
Нийслэлийн хөгжлийн стратегийн төслүүд төлөвлөгөөний дагуу урагшилж, хэрэгжилт бодит шатанд орж байна.
https://www.facebook.com/ubim.mn/