ШВЕЙЦАРИЙН “JJP SERVICES SA” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН КОМПАНИТАЙ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

ШВЕЙЦАРИЙН “JJP SERVICES SA” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН КОМПАНИТАЙ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

 

🇲🇳 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн удирдлагын баг, Швейцарийн Холбооны Улсын “JJP Services SA” компанийн Ерөнхийлөгч Люк Феллай (Luc Fellay)-тай албан уулзалт хийлээ.

🤝Уулзалтаар Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд, олон нийтийн оролцоотой бүтээн байгуулалт, хотын брэндийн хөгжил, мөн Олон Улсын туршлага, хөрөнгө оруулалтын шинэ шийдлүүдийн талаар санал солилцов.

🇨🇭"JJP Services SA” ХХК нь Олон Улсад институцийн түвшний томоохон арга хэмжээ, хотын орон зайн төслүүдийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах, удирдлага, менежмент, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлдгээрээ танигдсан компани юм.

🇲🇳🇨🇭Уулзалтын үеэр “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн итгэмжлэн удирддаг “Нийслэлийн гарааны бизнесийг дэмжих сан”-ийн үйл ажиллагааны хүрээнд гарааны бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновацын шийдлүүдийг Олон Улсын зах зээлд гаргах, экспортыг дэмжих, гадаад түншлэл байгуулах бодит боломжуудын талаар дэлгэрэнгүй хэлэлцлээ.

🇲🇳🇨🇭Талууд цаашид:

➡️Улаанбаатар хотын олон улсын арга хэмжээний экосистемийг хөгжүүлэх,

➡️Хотын брэнд ба олон нийтийн орон зайн ашиглалтыг сайжруулах,

➡️Хөрөнгө оруулалтын урсгалыг татах,

➡️Гарааны бизнесийн экосистемийг Олон Улсын сүлжээнд холбох

чиглэлээр хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр санал нэгдлээ.

https://www.facebook.com/ubim.mn/