ХҮННҮ ХОТОД ОЛОН УЛСЫН СТАНДАРТ БҮХИЙ ТРАНЗИТ ЗОЧИД БУУДАЛ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ.

ХҮННҮ ХОТОД ОЛОН УЛСЫН СТАНДАРТ БҮХИЙ ТРАНЗИТ ЗОЧИД БУУДАЛ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ.



✈️ “Чингис хаан” олон улсын нисэх буудал 2025 онд 45 мянга гаруй транзит зорчигч хүлээн авсан нь Улаанбаатар хотын транзит үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлэх бодит хэрэгцээ бий болсныг харуулж байна.

✅Энэхүү эрэлт хэрэгцээнд тулгуурлан нисэх буудлын олон нийт, худалдаа үйлчилгээний бүсэд 3.3 га талбайд, 25,000 м.кв нийт талбай бүхий 5 давхар барилга хэлбэрээр иж бүрэн зочид буудлын төлөвлөлттэй зураг төслийг боловсруулаад байна.

✅Уг транзит зочид буудал нь “Чингис хаан” олон улсын нисэх буудалтай 350 метр урт холбох хоолойгоор шууд холбогдож, зорчигчдыг нисэх буудлаас гаралгүйгээр хүлээн авах, богино хугацаанд амрах, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх юм.

🇲🇳✅Төслийн хүрээнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэсэн “Улаанбаатар–Хүннү” транзит зочид буудлын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх боломжит нөхцөлийг судалж байна.

➡️Тус төсөл нь Хүннү хотыг бүс нутгийн транзит, логистик, үйлчилгээний зангилаа болгон хөгжүүлэх, аялал жуулчлал болон хотын эдийн засгийн шинэ өсөлтийг дэмжих стратегийн ач холбогдолтой юм.

https://www.facebook.com/ubim.mn/