ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ЖИШИГ БОЛОХУЙЦ “ШҮНШИГ ГЭГЭЭН” ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ.

ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ЖИШИГ БОЛОХУЙЦ “ШҮНШИГ ГЭГЭЭН” ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ.

 

🇲🇳 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн орон сууцны корпорациас Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд хэрэгжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг эхлүүлж, нээлттэй сонгон шалгаруулалтаар “МД Топ” ХХК-ийн “Шүншиг гэгээн” төслийг батламжилж, төслийн нээлтийг хийлээ.

🏗 Төслийн хүрээнд:

✔️Байршил: ХУД-ийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 1–10 дугаар гудамж

✔️Нийт талбай: 24.77 га

✔️Баригдах орон сууц: 2,896 айл

➡️ Төслийн эхний ээлжийн 1.4 га талбайд нөлөөлөлд өртсөн иргэдтэй гэрээ байгуулж, нөхөх олговрын үндсэн дээр газрыг чөлөөлөөд байна.

✅Мөн төслийн хүрээнд 360 хүүхдийн ортой цэцэрлэг, 1,200 хүүхдийн суудалтай хоёр сургууль, усан бассейн, фитнес танхим, клаб хаус, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий иж бүрэн хотхоныг 4 жилийн хугацаанд барьж байгуулахаар төлөвлөжээ.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн хот байгуулалт, дэд бүтцийн стратегийн төслүүдийн санхүүжилтийн бүтэц, хөрөнгө оруулалтын боломжийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд “Сэлбэ 20 минутын хот” төслийн санхүүжилтийн схем болон “Баянхошуу дэд төв”-ийн төслийг өөрийн нэгж эрх эзэмшдэг “Эко хороолол, орлогод нийцсэн ногоон орон сууцны сан”-гаар дамжуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.