СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮҮСГҮҮРЭЭС ҮЙЛДВЭРЛЭСЭН ЭРЧИМ ХҮЧИЙГ СҮЛЖЭЭНД НИЙЛҮҮЛЭХ ШИНЭ ЖУРАМ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.
Эрчим хүчний сайдын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/42 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан “Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журам” албан ёсоор хэрэгжиж эхэллээ.
Энэхүү журам нь иргэн, аж ахуйн нэгжүүдийн сэргээгдэх эрчим хүчний жижиг үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх, илүүдэл эрчим хүчийг борлуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, ногоон эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь гэр хорооллын өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчинд үе шаттай шилжүүлэх, хотын эрчим хүчний тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-тэй хамтарсан төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд хөрөнгө оруулалтын менежмент, төслийн хэрэгжилтийг зохион байгуулж, Олон Улсын санхүүжилтийг бодит бүтээн байгуулалттай уялдуулан сэргээгдэх эрчим хүчний жишиг загвар төслийг хөгжүүлэхэд чиглэн ажиллаж байна.
Батлагдсан журмыг эндээс үзнэ үү: