"УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ШУГАМЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ЗАРЛАГДЛАА.
![]()
Нийтийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер албан ёсоор зарлагдаж, тендерийн материал хүлээн авч эхэллээ.
Төслийн хоёрдугаар шугам:
Чиглэл: Сүхбаатарын талбай – Буянт-Ухаа цогцолбор
Нийт урт: 15 км
Зогсоол: 23
Хэрэгжүүлэх хугацаа: 2026–2028
Энэхүү шугам нь Нисэхийн бүсийг хотын төвтэй холбож, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хотын хөдөлгөөний ачааллыг бууруулах чухал ач холбогдолтой юм.
Тендерийн материал хүлээн авах хугацаа:
2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 11:00 цаг хүртэл
Тендер нээх хугацаа:
2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 11:40 цаг
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь уг төслийн санхүүжилтийн загварыг боловсруулж, хэрэгжилтийн үе шат бүрд санхүүжилтийн бүтэц, хөрөнгө оруулалтын шийдэл, мэргэжлийн зөвлөх үйлчилгээний дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.