“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ.

“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ.

 

🇲🇳Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой “Туулын хурдны зам” төслийн барилга угсралтын ажил албан ёсоор эхэллээ.

➡️Тус хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар–Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх бөгөөд 32 км урт, зургаан эгнээ бүхий “express way” ангиллын авто зам болон баригдана.

🇲🇳Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар төслийн нээлтийн үеэр хэлэхдээ, Туулын хурдны зам нь Улаанбаатар хотод хэрэгжиж буй томоохон дэд бүтцийн төслүүдийн нэг бөгөөд хотын төв хэсгээр 13 км орчим урт гүүрэн байгууламжтай баригдахыг онцоллоо. ✅Мөн төслийн хүрээнд кемп байгуулах, түр зам барих, зураг төсөл боловсруулах, инженерийн техникийн нөхцөл бүрдүүлэх, газар чөлөөлөх зэрэг бэлтгэл ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 2027 оны долоодугаар сарын 10-ны өдөр зорчих хэсгийг нээх төлөвлөгөөтэй ажиллаж байгааг дурдсан юм.

✅Барилгын ажлын хүрээнд Монгол Улсад үйлдвэрлэсэн төмөр бетон эдлэл, цемент зэрэг барилгын материалыг ашиглаж, дотоодын аж ахуйн нэгжүүдийг туслан гүйцэтгэгчээр оролцуулах бодлого баримтлан ажиллах юм.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь дээрх төслүүдийн санхүүжилтийн загвар боловсруулах, хөрөнгө оруулалтын бүтэц тодорхойлох, бодлогын уялдаа холбоог хангах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, төслийн санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, судалгаа болон бэлтгэл ажлуудыг шат дараатайгаар гүнзгийрүүлэн хэрэгжүүлж байна.