УЛААНБААТАР ХОТЫН МЕГА ТӨСЛҮҮДЭД ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО.

УЛААНБААТАР ХОТЫН МЕГА ТӨСЛҮҮДЭД ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО.

 

🇲🇳Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, авто замын түгжрэлийг шийдвэрлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүдийн талаар Олон Улсын компанитай хамтын ажиллагааны боломжийг хэлэлцлээ.

➡️Энэ хүрээнд Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тэргүүтэй албаныхан "China CAMC Engineering" Co., Ltd. компанийн Ерөнхий менежерийн орлогч Лю Шэнчэн болон холбогдох төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

🇲🇳Уулзалтын үеэр Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй томоохон төслүүдийг танилцуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Үүнд:

✔️ “Хүннү хот” дагуул хотын бүтээн байгуулалт,

✔️ “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр”,

✔️ “Лаг хатааж, шатаах үйлдвэр”

➡️Хүннү хот, Хөшигийн хөндийн нисэх буудлыг түшиглэн 1019 га талбай бүхий тээвэр, логистикийн нэгдсэн төв байгуулахаар төлөвлөсөн бөгөөд үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүс байгуулж, Улаанбаатар хотын төмөр замын терминалуудыг нэгтгэн төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Цаашид уг бүсийг жилд 7 сая тонн хүртэл ачаа боловсруулах хүчин чадалтай хуурай боомт болгон хөгжүүлэх юм.

➡️ Мөн Улаанбаатар хотод хоногт 1500 тонн хог боловсруулах, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр, түүнчлэн хоногт 250 м³ лаг боловсруулах хүчин чадалтай лаг хатааж, шатаах үйлдвэр байгуулах төслүүдийг танилцууллаа.

🤝Уулзалтын төгсгөлд "China CAMC Engineering" Co., Ltd. компанийн төлөөлөгчид Улаанбаатар хотын хөгжлийн төслүүдэд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлд хэрэгжиж буй томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн бүтэц, төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломжийг бүрдүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.