ХАЯГДАЛ УС ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХАД БЭЛЭН БОЛЛОО.

ХАЯГДАЛ УС ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХАД БЭЛЭН БОЛЛОО.

 

🇲🇳Улаанбаатар хотын усны нөөцийг хамгаалах, үйлдвэрлэлийн усны хэрэглээг оновчтой болгох, байгаль орчинд ээлтэй шийдлийг нэвтрүүлэх зорилготой хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болж, ирэх даваа гаригт албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөж байна.

➡️Үйлдвэр нь төв цэвэрлэх байгууламжаас гарч буй хаягдал усыг дахин боловсруулж, боловсруулсан усыг ДЦС-III болон ДЦС-IV дулааны цахилгаан станцуудад нийлүүлэх юм.

Ингэснээр:

✔️Цахилгаан станцуудын цэвэр усны хэрэглээ буурна.

✔️Хөргөлт болон үнс зайлуулах үйл ажиллагаанд дахин боловсруулсан ус ашиглах боломж бүрдэнэ.

✔️Хотын усны нөөцийн зохистой хэрэглээ, байгаль орчны хамгаалалд бодит хувь нэмэр оруулна.

🏗 Төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2021 оны наймдугаар сард эхлүүлж, үйлдвэрийн барилга байгууламжуудыг барихын зэрэгцээ үйлдвэрээс дулааны цахилгаан станцууд хүртэл дамжуулах шугам хоолойн дэд бүтцийг бүрэн байгуулжээ.

✅Цаашид зөвхөн цахилгаан станцууд төдийгүй үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд дахин боловсруулсан ус нийлүүлэх боломжтойгоор хүчин чадлыг өргөтгөх боломжтой юм.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь БОНЗ хэрэгжүүлэгч байгууллагын хувьд Нийслэлийн тогтвортой хөгжлийг дэмжих, байгаль орчинд ээлтэй шийдэл бүхий дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд оролцон ажиллаж, ногоон хөгжил, инновацийг дэмжсэн хөрөнгө оруулалтын бодлогыг дэмжин ажиллаж байна.

#UBIM #GreenDevelopment