“УЛААНБААТАР–ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ.

“УЛААНБААТАР–ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ.

 

🇲🇳 Монгол Улсын Засгийн газар, Эдийн засаг, хөгжлийн яам болон Улаанбаатар хотын Худалдааны танхим (UBCC)-тай хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар–Хөрөнгө оруулалт” 7 хоногийн арга хэмжээ 2026 оны 3 дугаар сарын 16–20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

➡️ Арга хэмжээний эхний өдөр “Улаанбаатар–Хөрөнгө оруулалт” мега төслийн танилцуулга уулзалт болж, нийслэлд хэрэгжиж буй томоохон төсөл, хөрөнгө оруулалтын боломжуудыг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад танилцууллаа.

➡️Уулзалтын үеэр:

✔️ Төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, эрх зүйн орчны талаар

✔️ Нийслэлд хэрэгжиж буй төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүд

✔️ “Агро сити”, “Хүннү хот”, “Налуу Ухаа” эдийн засгийн тусгай бүсийн төслүүдийн талаар танилцуулга хийв.

🇲🇳✅Мөн “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Хөрөнгө оруулалт, төслийн удирдлагын газрын дарга Х.Анхсүрэн

“Хөрөнгө оруулалтын сан, төслүүдэд хөрөнгө оруулах боломж” сэдвээр илтгэл тавьж, Нийслэлийн томоохон төслүүдэд санхүүжилт татах боломж, хөрөнгө оруулалтын бүтэц, хамтын ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

🇲🇳 “Улаанбаатар–Хөрөнгө оруулалт” 7 хоногийн арга хэмжээ нь 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Нийслэлд хэрэгжих томоохон төслүүдийг танилцуулах, хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдах юм.