ЭМЭЭЛТ ЭКО ПАРКИЙН ДЭД БҮТЦИЙН САНХҮҮЖИЛТИЙН ШИЙДЛИЙГ БОДИТ НӨХЦӨЛД ҮНЭЛЖ, СУДАЛЛАА.

ЭМЭЭЛТ ЭКО ПАРКИЙН ДЭД БҮТЦИЙН САНХҮҮЖИЛТИЙН ШИЙДЛИЙГ БОДИТ НӨХЦӨЛД ҮНЭЛЖ, СУДАЛЛАА.

 

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн ажлын хэсгийн хамт “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн бүтээн байгуулалтын явцтай газар дээр нь очиж танилцлаа.

➡️Тус уулзалт нь өмнөх албан уулзалтын үргэлжлэл бөгөөд төслийн дэд бүтэц, санхүүжилтийн боломжит хувилбаруудыг бодит нөхцөлтэй уялдуулан хэлэлцэж, газар дээр нь танилцах зорилготой байв.

➡️Танилцах үеэр “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мягмар төслийн явц, дэд бүтцийн санхүүжилтийн талаар мэдээлэл өглөө. Одоогоор суурь дэд бүтцийн ажлуудыг Нийслэлийн санхүүжилтээр эхлүүлж, 2025–2026 оны төсөвт ДЦС, цэвэрлэх байгууламж, гадна авто замын санхүүжилтүүдийг тусган зураг төслийн ажлууд хийгдэж байна.

➡️Цаашид төслийн дэд бүтцийг бүрэн хэрэгжүүлэхэд ойролцоогоор 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд үүнээс 300 тэрбум төгрөгийг Нийслэлээс шийдвэрлэх, үлдсэн 170 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг инженерийн шугам сүлжээ, ус хангамж, үерийн хамгаалалтын байгууламж зэрэг дэд бүтцэд зарцуулахаар төлөвлөж байна.

🇲🇳“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК -ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн төслийн дэд бүтцэд шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэх боломжит хувилбарууд, хөрөнгө оруулалтын бүтэц, нөхөх хугацаа болон ТЭЗҮ-тэй танилцан ажиллаж байгааг онцлов.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь төслийн дэд бүтцийн санхүүжилтийн бүтэц боловсруулах, хөрөнгө оруулалтын эх үүсвэр татах, санхүүжилтийн боломжит схемүүдийг боловсруулах чиглэлээр мэргэжлийн байгууллагын хувьд хамтран ажиллаж байна.