НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй газар чөлөөлөлтийн ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ.
Нийслэлийн хэмжээнд дэд төв болон гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөн барилгажуулах ажлын хүрээнд:
Сэлбэ дэд төв – 2206 нэгж талбараас 2095,
Ханын материалын бүс – 213-аас 210,
Баянбүрд – 85-аас 65,
“Улаанбаатар арена” – 15-аас 8,
Нийтдээ он дамжин хэрэгжиж буй 2519 нэгж талбараас 2378 нэгж талбарыг чөлөөлөөд байна.
Авто зам, инженерийн дэд бүтцийн төслүүдийн хүрээнд:
Туулын хурдны зам – 38 нэгж талбар,
Туул-1 коллектор – 51 нэгж талбар,
Нарны замын зүүн өргөтгөл (4 км) – 165-аас 132,
СБД, 23-р хороо (Оргил төсөл) – 59-өөс 53 нэгж талбар чөлөөлсөн.
Нийгмийн дэд бүтцийн төслүүд:
Гандангийн жишиг гудамж – 36 айл
Хог шатаах, эрчим хүчний үйлдвэр – 158-аас 121
Гал унтраах, аврах анги – 41-ээс 34 нэгж талбар чөлөөлсөн.
![]()
2026 онд нийт 153 төсөл, арга хэмжээний хүрээнд 8664 нэгж талбар чөлөөлөх төлөвлөгөөтэй байна. Үүнд:
Дахин төлөвлөлтийн 9 төсөл – 1493 нэгж талбар,
Зам, инженерийн дэд бүтцийн 68 төсөл – 5674 нэгж талбараас 3029 нь Тойрог замын төсөл,
Нийгмийн дэд бүтцийн 76 төсөл – 1497 нэгж талбар.
Газар чөлөөлөлтийн ажилд дараах хүндрэлүүд тулгарч байна:
•Хууль эрх зүйн хэрэгжилт, төсөв, санхүүжилтийн асуудал,
•Газартай холбоотой шүүхийн маргаан,
•Албадан чөлөөлөлтийн процесс,
•Ажлын явцыг эрчимжүүлэх шаардлага.
Мөн газар чөлөөлөлтийн ажлыг илүү үр ашигтай, ил тод хэрэгжүүлэх зорилгоор нэгдсэн дэд систем, мэдээллийн хяналтын самбар (Dashboard) нэвтрүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.