“VEOLIA” ГРУППТЭЙ ХОТЫН ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ.

“VEOLIA” ГРУППТЭЙ ХОТЫН ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ.

 

🇲🇳 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Францын “Veolia” группийн төлөөлөлтэй уулзаж, хотын дэд бүтцийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

➡️ Уулзалтаар:

✔️ Төвлөрсөн дулаан хангамжийн системийг шинэчлэх,

✔️ Бохир усны лаг боловсруулах үйлдвэр байгуулах,

✔️ Инженерийн дэд бүтцийн шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх

чиглэлүүдээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэв.

➡️ Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй хэрэгцээтэй уялдан лаг боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага үүсээд байгаа бөгөөд байгаль орчинд ээлтэй, олон улсын туршлагад суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх нь чухал байгааг онцоллоо.

🌏 “Veolia” групп нь ус, дулаан, хаягдлын менежментийн чиглэлээр дэлхийн хэмжээний туршлагатай бөгөөд өдөрт 2000 тонн лаг боловсруулах хүчин чадалтай төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагаа танилцууллаа.

🇲🇳 Талууд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлж, техникийн судалгаа, ТЭЗҮ боловсруулах ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

📍UBIM-Eco International tower