ХОВД АЙМГИЙН ЦЭЦЭГ СУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн Ховд аймгийн Цэцэг сумын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааг эхлүүлэх чиглэлд санал солилцлоо.
Уулзалтад:
Цэцэг сумын ИТХ-ын дарга Г.Гантулга
ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Нэмэхбаяр
Засаг дарга Б.Баярсайхан
Засаг даргын орлогч Х.Гансэлэм
ЗДТГ-ын дарга Б.Үүрцайх нар оролцлоо.
Талууд дараах чиглэлүүдэд хамтран ажиллахаар санал нэгдэв:
Орон нутгийн хөгжлийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах,
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломжуудыг судлах,
Дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээний төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэх,
Тогтвортой хөгжлийг дэмжсэн санхүүжилтийн схем нэвтрүүлэх.
Энэхүү хамтын ажиллагаа нь орон нутгийн эдийн засгийг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх, бүс нутгийн хөгжлийг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой юм.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь орон нутаг болон олон улсын түншүүдтэй хамтран, тогтвортой хөгжилд чиглэсэн бодит төслүүдийг хэрэгжүүлэхэд идэвхтэй ажиллаж байна.

