УЛААНБААТАР ХОТЫН ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ТӨСӨЛД ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА.

УЛААНБААТАР ХОТЫН ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ТӨСӨЛД ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА.

 

🇲🇳 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн нар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таэхюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн явц, цаашдын төлөвлөгөөг хэлэлцлээ.

➡️ Уулзалтаар Улаанбаатар хотын үер, усны эрсдэлийг бууруулах төслийг онцлон хэлэлцэв. Төслийн хүрээнд:

✔️ 17 байршилд 102 км үерийн хамгаалалтын далан, суваг байгуулах,

✔️ Инженерийн дэд бүтцийн хамгаалалтын ажлуудыг өргөтгөх,

✔️ 50 км бохир усны шугам, худаг доторлогооны ажлыг хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн ба судалгаагаар:

-560 мянга орчим иргэн үерийн эрсдэлд өртөх магадлалтай,

-1.2 их наяд төгрөгийн хохирол үүсэх эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ.

➡️ Иймд төслийг эрчимжүүлэх шаардлагатайг онцолж, зураг төсөл, ТЭЗҮ, байгаль орчин, нийгмийн үнэлгээнд үзүүлсэн буцалтгүй тусламжид талархал илэрхийллээ.

✅ Мөн үерийн эрсдэлийг бууруулах чиглэлээр олон улсын семинарыг 2026 оны 4 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байна.

📊 Төслийн хэрэгжилт одоогоор ~15%-тай байгаа бөгөөд цаашид хэрэгжилтийг хурдасгах шаардлагатай байгааг талууд онцоллоо.

🇲🇳 Хотын удирдлагын зүгээс төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, бодит үр дүнд хүргэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

🇲🇳✅ "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь Олон Улсын байгууллагуудтай хамтран Нийслэлийн дэд бүтэц, инженерийн шийдэл, тогтвортой хөгжлийг дэмжсэн төслүүдийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож байна.