ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СЭРГЭЛТ МОНГОЛ УЛСАД ШИНЭ САНХҮҮЖИЛТИЙН БОЛОМЖИЙГ НЭЭЖ БАЙНА.

ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СЭРГЭЛТ МОНГОЛ УЛСАД ШИНЭ САНХҮҮЖИЛТИЙН БОЛОМЖИЙГ НЭЭЖ БАЙНА.



🌍Ойрх Дорнодын геополитикийн эрсдэл нэмэгдэж буйтай холбоотойгоор Олон Улсын хөрөнгө оруулагчид эрсдэл багатай, тогтвортой бүс нутаг руу чиглэж, хөрөнгөө Ази руу төрөлжүүлэх хандлага эрчимжиж байна. Энэхүү нөхцөл байдал нь Монгол Улсын гадаад бондыг шинээр гаргах болон дахин санхүүжүүлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлж байна.
🇨🇳"HSBC” банк Хонконгийн зах зээлд 2.5 тэрбум ам.долларын “AT1” бонд амжилттай гаргасан нь Олон Улсын зах зээлд идэвхжил сэргэж эхэлсний тод илрэл боллоо.
➡️Тус бондын бүтэц:
✔️ 5 жилийн хугацаатай — 1.25 тэрбум ам.доллар, 6.75% хүү
✔️ 10 жилийн хугацаатай — 1.25 тэрбум ам.доллар, 7% хүү
✔️ Citigroup, Morgan Stanley, Goldman Sachs зэрэг 33 олон улсын банк оролцсон байна.
📈📉Гаргалтын дараа “HSBC”-ийн хувьцааны ханш өссөн нь хөрөнгө оруулагчдын өндөр өгөөжтэй активт хандах сонирхол сэргэж буйг илтгэж байна.
🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн бондыг дахин санхүүжүүлэх боломжийг судалж, зах зээлийн таатай орчин бүрдсэн үед хэрэгжүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна.
➡️ Бүс нутгийн хөрөнгийн урсгалын идэвхжил нь:
✔️ Санхүүжилтийн өртгийг бууруулах,
✔️ Илүү өрсөлдөхүйц нөхцөлөөр хөрөнгө татах,
✔️ Хотын стратегийн төслүүдийг хурдасгах чиглэлд бодит давуу тал бүрдүүлж байгаа бөгөөд манай компани Олон Улсын зах зээлийн чиг хандлагыг оновчтой ашиглан, Нийслэлийн хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх, тогтвортой өсөлтийг дэмжихэд идэвхтэй оролцож байна.