“ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

“ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

 

🇲🇳Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах, дулаан болон цахилгааныг хослон үйлдвэрлэх “Дулааны V цахилгаан станц” төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна.

➡️ Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж, хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэшнл” компани ажиллаж байна.

➡️Одоогийн байдлаар:

✔️ Төслийн талбайг Засгийн газрын тогтоолоор баталгаажуулсан.

✔️ Газрын эзэмших эрхийн асуудлыг шийдвэрлэж, ихэнх нэгж талбар чөлөөлөгдсөн.

✔️ Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох техникийн боломжийг тодорхойлсон.

✔️ Түлшний хангалтыг тогтвортой байлгах салбар төмөр замын шийдлийг судалж байна.

➡️Технологийн хувьд:

✔️ Ус бага ашиглах агаарын хөргөлтийн систем,

✔️ Ус дахин ашиглах шийдэл,

✔️ Байгальд ээлтэй CFB зуухны технологийг ашиглах юм.

✅ Төсөл хэрэгжсэнээр:

✔️ Хотын дулаан, цахилгааны хэрэгцээг дотоодоос хангана.

✔️ Эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлнэ.

✔️ Үнийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлнэ.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь тус төслийн хүрээнд өөрийн итгэмжлэн удирддаг "Нийслэлийн хөгжлийн сан"-аар дамжуулан санхүүжилт хийх болон тогтвортой эх үүсвэр бүрдүүлэхээр ажиллаж байна.