НИЙСЛЭЛ, ОРОН НУТАГ, ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ НЭГТГЭСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Говь-Алтай аймагтай хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Говь-Алтай аймгийн Хөрөнгө оруулалтын чуулган – 2026” арга хэмжээнд оролцож, илтгэл танилцууллаа.
Тус чуулган нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, Олон Улсын байгууллага, хөгжлийн түншүүдийг нэг дор нэгтгэн:
Хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулах,
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх,
Урт хугацааны хамтын ажиллагааны суурь бүрдүүлэх зорилготой зохион байгуулагдсан юм.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Сангийн удирдлага, эх үүсвэрийн газрын дарга М.Мөнхжаргал:
Орон нутгийн төслүүдийн санхүүжилтийн бүтэц,
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэрэгжүүлэх загвар,
Нийслэлийн хөгжлийн сан болон хөрөнгийн зах зээлд суурилсан шийдлүүд
сэдвээр илтгэл тавьж, хэрэгжих боломжтой санхүүжилтийн бодит боломжуудыг танилцууллаа.
Говь-Алтай аймгийн хөрөнгө оруулалтын давуу тал:
Баруун бүсийн стратегийн байршил,
Уул уурхай, хөдөө аж ахуй, үйлчилгээ, давамгайлсан эдийн засгийн бүтэц,
Нар, салхины сэргээгдэх эрчим хүчний өндөр нөөц,
Алт, нүүрс, зэс, төмрийн арвин нөөц,
Боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлалын өргөн боломжтой ба
Тэргүүлэх хөрөнгө оруулалтын чиглэлүүдэд:
Уул уурхай ба байгаль орчин,
Дэд бүтэц, эрчим хүч, барилга,
Сэргээгдэх эрчим хүч,
Хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэл,
Аялал жуулчлал, соёлын үйлдвэрлэл,
Инновац, технологи, хиймэл оюун зэрэг багтаж байна.
Энэхүү чуулган нь Говь-Алтай аймагт чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүс нутгийн хөгжлийг хурдасгах, нийслэл, орон нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах бодит алхам боллоо.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь орон нутгийн төслүүдийг санхүүжүүлэх оновчтой бүтэц, загвар хөгжүүлэх
чиглэлд идэвхтэй ажиллаж байна.

