“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” – БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭРЧИМТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулж, иргэдийн амьдрах орчныг иж бүрэн шийдэх зорилготой “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо буюу 5, 6, 7 буудал орчимд нийт 158 га талбайд хэрэгжүүлж, 8575 айлын орон сууц бүхий цогц хот байгуулж байна.
Одоогийн байдлаар 7 багц ажлын хүрээнд бүтээн байгуулалт явагдаж, 831 инженер, техникийн ажилтан, 53 нэгж машин механизмтайгаар ажлууд гүйцэтгэгдэж байна.
Төслийн хүрээнд 2027 оны III улиралд эхний ээлжийн 3818 айлын орон сууц ашиглалтад орох бөгөөд нийт талбайн 37%-д ногоон байгууламж төлөвлөж, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, спорт, соёл, үйлчилгээний нэгдсэн орчин бүрдүүлнэ.
Энэхүү төсөл нь 10,000 гаруй түр ажлын байр бий болгож, хотын төвлөрлийг бууруулан, иргэдийн амьдрах орчны чанарыг сайжруулж, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь тус төслийн хүрээнд хувийн хэвшлийн оролцоог дэмжих, хөрөнгө оруулалтын оновчтой бүтэц, санхүүжилтийн загварыг уялдуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.