“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” ТӨСӨЛ УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛНА.

“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” ТӨСӨЛ УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛНА.


🇲🇳Улаанбаатар хотын хүн ам, тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд өсөж, 2024 оны байдлаар Нийслэлд 730 мянга гаруй автомашин хоногт 1.8 сая зорчилт хөдөлгөөн хийж байна. Оргил ачааллын үед авто замын дундаж хурд 7–13 км/цаг байгаа нь замын түгжрэлийг бууруулах шинэ шийдэл шаардлагатайг харуулж байна.
➡️ Энэ хүрээнд Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлж байна.

📊 Төслийн Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан бөгөөд уг төсөл нь нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой болохыг тогтоосон байна.

➡️ Төслийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд үндэслэн хэрэгжүүлж байна.

➡️Төслийн гол үр нөлөө:

✔️ Замын хөдөлгөөний дундаж хурд 7–13 км/ц байгааг 10–25 км/цаг болгон нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
✔️ Гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5% буурна.
✔️ Нийт авто замын түгжрэлд 30% хүртэл эерэг нөлөө үзүүлнэ.
✔️ Тээврийн зардал, хугацаа буурч эдийн засгийн бүтээмж нэмэгдэнэ.
✔️ Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний хүртээмж сайжирна.
✔️ “20 минутын хот” төлөвлөлтийг дэмжинэ.

✅ “Туулын хурдны зам” нь Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, хотын төвийг дайран өнгөрөх хөдөлгөөнийг бууруулах стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн төсөл юм.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн томоохон дэд бүтцийн төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр эх үүсвэр татахаар Олон Улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай холбогдон ажиллаж байна.