МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 2026 ОНД 6.5 ХУВЬД ХҮРНЭ.

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 2026 ОНД 6.5 ХУВЬД ХҮРНЭ.



🌏 Олон Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний байгууллага Moody’s Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B1”, төлвийг “тогтвортой” хэвээр хадгаллаа.
📊 Тус агентлагийн үнэлгээгээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2026 онд 6.5 хувь орчим байх төлөвтэй байна. Энэхүү өсөлтөд уул уурхайн экспорт, ялангуяа нүүрс, зэсийн олборлолтын нэмэгдэл, “Оюу Толгой” уурхайн үйлдвэрлэлийн өсөлт голлон нөлөөлөхөөр байгааг онцолжээ.
➡️ Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий 45 хувиас доош түвшинд хадгалагдаж, гадаад валютын нөөц тогтвортой нэмэгдэж буй нь макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирч байгааг илтгэж байна.
➡️ 500 сая ам.долларын бондын дахин санхүүжилт нь ойрын хугацааны өрийн дарамтыг бууруулахад эерэг нөлөө үзүүлжээ.
(Эх сурвалж: Вloomberg)
Эдийн засгийн өсөлт, зээлжих зэрэглэлийн тогтвортой төлөв нь Нийслэлийн дэд бүтэц, мега төслүүдийг зах зээлийн зарчимд тулгуурлан санхүүжүүлэх боломжийг нэмэгдүүлж байна.
🇲🇳 Нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь:

✔️ Нийслэлийн төслүүдийн санхүүжилтийн бүтэц, загварчлалыг Олон Улсын стандартад нийцүүлэх,
✔️ Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хөрөнгө оруулалтад бэлтгэх,
✔️ Хөрөнгийн зах зээлээр дамжуулан урт хугацааны эх үүсвэр татах
✔️ Төсвийн бус санхүүжилтийн тогтвортой схемийг хөгжүүлэх
чиглэлд бодит оролцоотой ажиллаж байна.

📈 Макро эдийн засгийн тогтвортой орчин нь Улаанбаатар хотын томоохон төслүүдийг хөрөнгө оруулалтын дараагийн шатанд гаргах стратегийн боломж юм.