“СЭЛБЭ СЭРГЭЛТ” ТӨСЛИЙН ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ УСАН САНГИЙН БАРИЛГА УГСРАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

“СЭЛБЭ СЭРГЭЛТ” ТӨСЛИЙН ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ УСАН САНГИЙН БАРИЛГА УГСРАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

 

🇲🇳Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын үерийн оргил урсцыг хуримтлуулах 1.3 сая м³ багтаамжтай усан сангийн барилга угсралтын ажил үргэлжилж байна.

➡️ “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 50 орчим га талбайд таван шатлалт усан сан болон жижиг хиймэл нууруудыг үе шаттай байгуулж байна. Барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлсэн бөгөөд одоогоор үерийн ус хуримтлуулах “С” усан сангийн ажил явагдаж байна.

✅Төслийн үр нөлөө

✔️ Өндөр нягттай суурьшлын бүсэд үерийн эрсдэлийг бууруулна.

✔️ 1.3 сая м³ хүртэл цэвэр усны нөөц бүрдүүлнэ.

✔️ Хотын бичил уур амьсгалд эерэг нөлөө үзүүлж, агаарын чийгшил нэмэгдүүлнэ.

✔️ Иргэдийн амралт, аялал жуулчлалын шинэ орчин бий болгоно.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь БОНЗ (Байгаль орчин, Нийгэм, Засаглал)-ын хэрэгжүүлэгч байгууллагын хувьд

байгаль орчны нөлөөлөл, уур амьсгалын дасан зохицлын үр өгөөжийг тооцоолон ногоон төслүүдийг өөрийн нэгж эрх эзэмшдэг “Эко хороолол, орлогод нийцсэн ногоон орон сууцны сан”-аар дамжуулан дэмжиж ажиллаж байна.

✅ “Сэлбэ сэргэлт” төсөл нь үерийн хамгаалалт, усны нөөц, ногоон хөгжлийг хослуулсан БОНЗ-д нийцсэн дэд бүтцийн шийдэл бөгөөд Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн стратегийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм.