“UB INNOVATION CROWD FUND 2026” ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ.

“UB INNOVATION CROWD FUND 2026” ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ.


🇲🇳 Улаанбаатар хотын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн инновацлаг бизнес санааг дэмжих, тэдгээрийг бодит зах зээлд нэвтрүүлэх зорилгоор “Нийслэлийн Бизнес, инновацын газар”, “Фандиа” ХХК нар хамтран “UB Innovation Crowd Fund 2026” хөтөлбөрийг эхлүүллээ.
➡️ Тус хөтөлбөрийн хүрээнд оролцогчид төслөө краудфандинг платформд байршуулж, олон нийтээс санхүүжилт татах замаар зах зээлийн бодит үнэлгээ авах боломж бүрдэж байна.
➡️ Энэхүү хөтөлбөр нь уламжлалт хөрөнгө оруулалтын загвараас ялгаатай бөгөөд хэрэглэгч өөрөө бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнийг шууд тодорхойлох, зах зээлийн эрэлт хэрэгцээг бодитоор шалгах давуу талтай юм.
✅ Хөтөлбөрт хамрагдах хүрээ:
✔️ Гарааны бизнес эрхлэгчид
✔️ Энтрепренер залуус
✔️ Стартапууд
📅 Хөтөлбөрийн үе шат:
✔️ 03.23 – 04.12 Бүртгэл
✔️ 04.13 – 04.19 I шатны шалгаруулалт
✔️ 04.20 Сургалт
✔️ 04.27 – 05.11 Краудфандинг платформд төслөө байршуулж, олон нийтээс санхүүжилт босгох үе шат
✔️ 05.11 – 05.15 II шатны шалгаруулалт
✔️ 05.20 Хаалтын үйл ажиллагаа, шилдэг төслүүдийг шалгаруулах
➡️ Санхүүжилт босгох үе шатанд оролцогчид төслөө олон нийтэд нээлттэй танилцуулж, бодит санхүүжилт татахын зэрэгцээ хэрэглэгчдийн эрэлт, сонирхол, зах зээлийн хариу үйлдлийг шууд үнэлэх боломжтой.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь “Нийслэлийн Бизнес, инновацын газар” болон “Фандиа” ХХК-тай хамтран ажилладаг бөгөөд өөрийн итгэмжлэн удирддаг “Нийслэлийн гарааны бизнесийг дэмжих сан”-гаар дамжуулан стартап болон жижиг, дунд бизнесүүдийг дэмжин ажиллаж байна.
➡️Энэхүү хөтөлбөр нь зөвхөн бизнесийн өсөлтийг дэмжихээс гадна хотын тулгамдсан асуудлыг инновац, зах зээлийн оролцоо, хамтын санхүүжилтийн бүтцээр шийдвэрлэх шинэ боломжийг нээж байгаагаараа онцлог юм.