ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ҮНЭТ МЕТАЛЛЫН ХАНШ СУЛАРЧ БАЙНА.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ҮНЭТ МЕТАЛЛЫН ХАНШ СУЛАРЧ БАЙНА.

 

🌍 Ойрх Дорнодын геополитикийн нөхцөл байдал үргэлжилж буй энэ үед Олон Улсын зах зээл дээр алт, мөнгөний ханш богино хугацаанд мэдэгдэхүйц сулрах хандлага ажиглагдаж байна.

➡️ “Bloomberg”сувгийн мэдээлснээр алтны ханш сүүлийн долоо хоногуудад огцом буурч, унцын үнэ 4,117 ам.долларт хүрсэн нь оны эхний өсөлтөө бараг бүрэн алдахад хүргээд байна.

➡️ Мөнгөний ханш мөн адил сулрах төлөв ажиглагдаж байгаа бөгөөд унцын үнэ 61 ам.доллар орчимд хүрчээ.

➡️ Зах зээлд үүсэж буй энэхүү савлагаа нь геополитикийн эрсдэл, инфляцын дарамт, хөрөнгө оруулагчдын болгоомжлолтой шууд холбоотой гэж үзэж байна.

📊 Зарим мэргэжлийн шинжээчид алтны ханш ойрын хугацаанд тодорхой хэмжээнд сэргэх магадлал өндөр гэж үзэж байгаа ч цаашдын хөдөлгөөн нь Олон Улсын геополитикийн нөхцөл байдал, эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн эрсдэлийн түвшнээс ихээхэн шалтгаалах төлөвтэй байна.

🇲🇳 Ийм нөхцөлд хөрөнгийн зах зээл, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг бодитой үнэлэх, эрсдэлийг урьдчилан тооцоолох, хөрөнгө оруулалтын шийдвэрийг оновчтой гаргах нь улам чухал болж байна.

✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь дотоод, гадаад зах зээлийн өөрчлөлт, макро орчны нөлөөллийг тогтмол ажиглаж, хөрөнгө оруулалтын орчны үнэлгээ, санхүүжилтийн бүтэц, эрсдэлийн менежментийн чиглэлээр мэргэжлийн түвшинд ажиллаж байна.