“АГРО СИТИ” ИРЭЭДҮЙН СУДЛААЧДАА БЭЛТГЭЖ БАЙНА.

“АГРО СИТИ” ИРЭЭДҮЙН СУДЛААЧДАА БЭЛТГЭЖ БАЙНА.

 

🇲🇳Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, импортыг орлох, экспортод чиглэсэн агро үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой “Агро Сити” эдийн засгийн тусгай бүс нь шинжлэх ухаан, инновацид суурилсан агро аж үйлдвэрийн шинэ хотыг хөгжүүлэх хүрээнд Олон Улсын түвшний мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөр зарлалаа.

📚 Суралцах чиглэл:

✔️ Хүнсний биотехнологи

✔️ Иргэний болон байгаль орчны инженерчлэл

✔️ Биотехнологи

💸 Тэтгэлгийн нөхцөл:

✔️ Сургалтын төлбөр

✔️ Дотуур байр

✔️ Сар бүр ойролцоогоор 1,000,000 вон-ны амьжиргааны тэтгэлэг

➡️Тавигдах шаардлага:

✔️ Эцэг, эх хоёулаа Монгол Улсын иргэншилтэй Монгол Улсын иргэн байх,

✔️ Дээрх чиглэлээр бакалаврын зэрэгтэй, эсхүл 2026.05.31-ний өдрийн байдлаар бакалаврын зэрэг хамгаалсан байх,

✔️ Бакалаврын дипломын голч дүн 3.0 ба түүнээс дээш байх,

✔️ Суралцаж төгсөөд “Агро Сити” эдийн засгийн тусгай бүсэд ажиллах,

✔️ IELTS 6.0, TOPIK 4, TOEIC 277, TOEFL 80 болон түүнээс дээш оноотой байх.

📅 Материал хүлээн авах сүүлийн хугацаа:

2026 оны 4 дүгээр сарын 13

📧 Материал илгээх хаяг:

progress@jcimongolia.mn

agro_city@ulaanbaatar.mn

✅ Энэхүү хөтөлбөр нь зөвхөн мэргэжилтэн бэлтгэх төдий бус, Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инноваци, агро үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх, салбарын урт хугацааны хөгжлийн суурийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь “Агро Сити” эдийн засгийн тусгай бүсийг бүс нутгийн хүнс, үйлдвэрлэл, логистикийн төв болгон хөгжүүлэх хүрээнд судалгаа, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжит шийдлийг боловсруулах чиглэлээр мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.