ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН БОЛЛОО.

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН БОЛЛОО.

 

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит бус хуралдаан болж, компанийн засаглал, үйл ажиллагааны тайлан, стратегийн хөрөнгө оруулалтын асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

➡️ Хурлаар:

✔️ ТУЗ-ийн Аудитын хорооны 2025 оны нэгдсэн тайлан,

✔️ Компанийн 2026 оны I улирлын үйл ажиллагааны тайлан,

✔️ “Нийслэлийн хөгжлийн сан” хувийн ХОС ТЗК ХХК-ийн нэгж эрхийг нэмэгдүүлэх,

✔️ “Дулааны V цахилгаан станц (ДЦС-5)” төслийн ТЗК-ийн хувьцаанд хөрөнгө оруулах тухай болон бусад асуудлыг авч хэлэлцлээ.

📊 Энэхүү хурлаар “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК -ийн үйл ажиллагааны явц, хяналт, засаглалын хэрэгжилтийг дүгнэхийн зэрэгцээ Нийслэлийн стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг санхүүгийн зөв бүтэц, хөрөнгө оруулалтын схемийн дагуу дэмжих асуудалд онцгой анхаарал хандууллаа.

🇲🇳✅“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн хөгжлийн томоохон төслүүдийг төсвийн бус эх үүсвэр, хөрөнгө оруулалтын оновчтой бүтцийн дагуу дэмжин ажиллах чиг үүргээ тууштай хэрэгжүүлсээр байна.