“БИД НОГООН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД БЭЛЭН ҮҮ?” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

“БИД НОГООН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД БЭЛЭН ҮҮ?” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

 

🇲🇳Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын даргын “Чөлөөлье” санаачлагын хүрээнд зохион байгуулж буй ногоон чөлөөлөлтийг дэмжих нээлттэй хэлэлцүүлэг болж өнгөрлөө.

➡️ Тус хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, Олон Улсын байгууллага, санхүүгийн салбарын төлөөллүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, Монгол Улсын ногоон санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, тулгамдсан асуудлуудын талаар санал солилцов.

🌍 Энэхүү арга хэмжээ нь зөвхөн байгаль орчин, санхүүгийн салбарын хүрээгээр хязгаарлагдахгүй, Монгол Улсын эдийн засгийн бүтэц, хөгжлийн ирээдүйн чиглэлийг тодорхойлох стратегийн ач холбогдолтой хэлэлцүүлэг болж байгаагаараа онцлог юм.

👉 Дэлхий дахинд хөрөнгө оруулалтын урсгал тогтвортой, ногоон эдийн засагруу эрчимтэй шилжиж буй энэ үед Монгол Улсын хувьд ногоон санхүүжилтийн зах зээлээ хөгжүүлэх, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төслийн бэлтгэл болон салбарын чадавхаа бэхжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна.

✅ Тус хэлэлцүүлэгт “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Баярмаа, Хөрөнгө оруулалт, төслийн удирдлагын газрын дарга Х.Анхсүрэн нар оролцож, ногоон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, төслийн бэлтгэл, санхүүжилтийн бүтэц, хэрэгжилтийн уялдааг хангах асуудлаар оролцогчидтой санал солилцлоо.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь БОНЗ хэрэгжүүлэгч санхүүгийн цөөхөн байгууллагуудын нэг бөгөөд Нийслэлийн тогтвортой хөгжлийг дэмжих төслүүдийг төсвийн бус эх үүсвэр, хөрөнгө оруулалтын бүтэц, ногоон санхүүжилтийн боломжуудтай уялдуулан хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.