БАЯНХОШУУ ДЭД ТӨВИЙН БАРИЛГА УГСАЛТЫН ЯВЦ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ.

БАЯНХОШУУ ДЭД ТӨВИЙН БАРИЛГА УГСАЛТЫН ЯВЦ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ.

 

🇲🇳Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх, тогтвортой хот байгуулалтын шийдлийг нэвтрүүлэх зорилготой 5000 айлын орлогод нийцсэн ногоон орон сууцны төсөл Баянхошуу, Шархадны байршлуудад хэрэгжиж байна.

📊 Төслийн хэрэгжилтийн явцаас:

✔️ Баянхошуу дэд төвийн эхний ээлжийн 110 айлын 4 блок ашиглалтад орсон.

✔️ Дараагийн ээлжийн 226 айлын 6 блок барилга угсралтын ажил 80 орчим хувийн гүйцэтгэлтэй.

✔️ Шархадын байршилд 110 айлын 4 блок барилга 99 хувийн явцтай.

✔️ 228 айлын 6 блок орон сууцны барилга 49-77 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

🌱 Энэхүү төсөл нь зөвхөн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээс гадна эрчим хүчний хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчний шийдэлтэй, усны хэрэглээг бууруулсан, хүлэмжийн хийн ялгарал багатай хотын хөгжлийн шинэ стандартыг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

🇲🇳✅”Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК өөрийн нэгж эрх эзэмшдэг "Эко хороолол, орлогод нийцсэн ногоон орон сууцны сан”-аар дамжуулан “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл” салбар төслийн хүрээнд хэрэгжих 4200 айлын орон сууцны төслийн хоёрдугаар шатны санхүүжилтийн бэлтгэл, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.