НИЙСЛЭЛИЙН ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСЛҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО.

НИЙСЛЭЛИЙН ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСЛҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО.

 

🇲🇳 НЗД-ын хөрөнгө оруулалт, дэд бүтэц хариуцсан 1-р орлогч Т.Даваадалай Нийслэлд хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилготой шуурхай хурал зохион байгууллаа.

📈 Хурлаар төслүүдийн бодит явц, тулгамдаж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, цаашид хэрэгжилтийг хэрхэн эрчимжүүлэх, үе шаттайгаар урагшлуулах шийдлүүдийг тодорхойлсон нь онцлог байв.

➡️ “Улаанбаатар трам” төслийн хүрээнд трасс дагуух 278 нэгж талбарт газар чөлөөлөлт хийх бэлтгэл хангагдаж, ирэх дөрөвдүгээр сараас ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон байна. Мөн хоёрдугаар шугамын байгаль орчны үнэлгээ албан ёсоор дэмжигджээ.

➡️ Тойрог замын төслүүдийн тухайд,

✔️ Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын тендер дөрөвдүгээр сарын 2-нд нээгдэх,

✔️ Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа талаар танилцууллаа.

➡️ Дүүжин замын тээврийн төсөл 64 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж, хоёр буудлын барилгын ажил бүрэн дуусч, дотор заслын ажлыг эхлүүлээд байна.

➡️ “Туулын хурдны зам” төслийн хувьд байгаль орчны үнэлгээ дэмжигдэж, газар чөлөөлөлтийн ажил Сонгинохайрхан дүүргээс эхэлсэн бөгөөд нийт 112 нэгж талбараас 22-ыг чөлөөлөөд байна. Мөн гүүрийн барилгын ажлыг ирэх сараас эхлүүлэхээр төлөвлөжээ.

➡️ “Дулааны V цахилгаан станц” төслийн хүрээнд түр замын трасс батлагдаж, үнс зайлуулах ажлын бэлтгэл хангагдсан байна.

✅ Хурлын үеэр төслүүдийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг иргэдэд нээлттэй хүргэх, хэрэгжилтийн явцыг эрчимжүүлэх, холбогдох байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах чиглэл өглөө.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн стратегийн ач холбогдол бүхий эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийн бус эх үүсвэрийг татах, санхүүжилтийн оновчтой бүтэц боловсруулах, хөрөнгө оруулалтын боломжит хувилбаруудыг бүрдүүлэх чиглэлд холбогдох талуудтай хамтран ажиллаж байна.