ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛЬД ХАМРАГДЛАА.

ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛЬД ХАМРАГДЛАА.

 

🇲🇳 Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага, сургууль өнөөдөр /2026.03.26/ 16:00 цагт улсын хэмжээнд зохион байгуулагдаж, “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн албан хаагчид идэвхтэй хамрагдан оролцлоо.

➡️ Дадлага сургуулийн үеэр албан хаагчид мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу ажиллаж, гамшгийн үед хэрэгжүүлэх анхан шатны хариу арга хэмжээ, бэлэн байдлын мэдлэгээ бататгав.

✅ Энэхүү дадлага, сургууль нь:

✔️ Төрийн болон төрийн бус байгууллагын бэлэн байдлыг хангах

✔️ Төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал, үйлчлэх хүрээг шалгах

✔️ Иргэдэд гамшгийн аюулын үед зөв ажиллах дадал хэвшүүлэх

✔️ Урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээний мэдлэг олгох чухал ач холбогдолтой юм.

📌 Иргэд та бүхнийг гамшгийн аюулын дуут дохио дуугарсан эсэх судалгаанд хамрагдаж, цаашдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг ОБЕГ-аас уриалж байна.

Судалгааны холбоос: https://forms.gle/8oYn2Arimh1Y289s7