“УЛААНБААТАРЫН ХАВАР–2026” СОЁЛ, УРЛАГИЙН НЭГДСЭН ӨДӨРЛӨГИЙН НЭЭЛТ БОЛЛОО.
Нийслэлийн иргэдийн соёл, урлагийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаа Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.
Нээлтийн үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин нээж үг хэллээ.
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг 2026 оны 03 дугаар сарын 29-нийг дуустал үргэлжлэх бөгөөд дараах олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Үүнд:
Орчин үеийн агуулга бүхий урлагийн тоглолт
Кино үзвэр
Богино хэмжээний жүжигчилсэн үзүүлбэр
Язгуур урлагийн тоглолт
Улаанбаатар хотын түүх, соёлын үзэсгэлэн
Номын сангийн үйлчилгээ
Гэрэл зургийн үзэсгэлэн
Автомашин, мотоциклийн үзэсгэлэн
Гар урлаачдын үзэсгэлэн, худалдаа
Open mic /нээлттэй тайз/
“Улаанбаатарын хавар” яруу найргийн уралдаан
Face art
Каллиграф /Монгол бичиг/
Өсвөр үе, хүүхэд залуучуудын оролцооны хөтөлбөр
Сельфи бүүт
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн хамт олон тус өдөрлөгийн хэсгээс үзэж сонирхон, Нийслэлийн соёл, урлагийн салбарын үйл ажиллагааг дэмжин оролцлоо.
Соёл, урлагийн нэгдсэн арга хэмжээ нь Улаанбаатар хотын хөгжлийн үнэлэмж, Олон Улсын түвшинд танигдах байдлыг нэмэгдүүлж, цаашид гадаадын хөрөнгө оруулалт, хөгжлийн санхүүжилт, шинэ эх үүсвэр татах таатай орчныг бүрдүүлэх ач холбогдолтой юм.