НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 4600 АЙЛЫГ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧИНД ШИНЭЭР ХОЛБОНО.

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 4600 АЙЛЫГ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧИНД ШИНЭЭР ХОЛБОНО.

 

🇲🇳Нийслэлийн хэмжээнд энэ онд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбож, 70 мянган айл өрхийн цахилгааны хүчдэлийг сайжруулахаар төлөвлөөд байна. Энэ хүрээнд гэр хороолол, зуслангийн бүс болон шинээр суурьшсан бүсүүдийн айл өрхийн өсөн нэмэгдэж буй цахилгааны хэрэгцээг хангах, хүчин чадал, хүчдэлийг нэмэгдүүлэх зорилгоор шаардлагатай төсвийг шийдвэрлэж, 29 байршилд ажлыг эхлүүлээд байна.

➡️ Энэхүү ажил нь Улаанбаатар хотын эрчим хүчний хүртээмж, найдвартай байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ гэр хорооллын айл өрхийн амьдрах орчныг сайжруулах, цахилгаан хангамжийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих ач холбогдолтой юм.

🇲🇳✅Мөн “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь гэр хорооллын өрхүүдийг илүү хүртээмжтэй, тогтвортой эрчим хүчний шийдэлд үе шаттай шилжүүлэх зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран төслийг хэрэгжүүлэх ажлыг албан ёсоор эхлүүлээд байгаа билээ.

➡️ Уг төслийн хүрээнд манай компани:

✔️ Төслийн хөрөнгө оруулалтын менежмент, хэрэгжилтийн зохион байгуулалтыг хариуцах,

✔️ Олон улсын байгууллагын дэмжлэг, санхүүжилтийг бодит бүтээн байгуулалттай уялдуулах,

✔️ Сэргээгдэх эрчим хүчний жишиг загвар төслийг хотын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.

➡️ Нийслэлийн хэмжээнд цахилгаан хангамжийн дэд бүтцийг өргөтгөх ажил, нөгөө талаас тогтвортой эрчим хүчний шийдлийг нэвтрүүлэх хамтын ажиллагаа зэрэг хэрэгжиж байгаа нь Улаанбаатар хотын эрчим хүчний хүртээмж, чанар, урт хугацааны тогтвортой байдлыг үе шаттайгаар бэхжүүлэхэд чиглэж байна.