НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

 

🇲🇳 Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г. Гангамөрөн оролцлоо. Зөвлөгөөнөөр Улаанбаатар хотод хэрэгжиж буй бүтээн байгуулалт, инженерийн дэд бүтэц, нийтийн аюулгүй байдал, орчны стандарт, тохижилт, эрчим хүчний хэмнэлт, зам талбайн засвар шинэчлэлийн ажлуудын явц, хэрэгжилтийг хэлэлцлээ.

➡️ Шуурхай зөвлөгөөний үеэр 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар өгөгдсөн 60 үүрэг даалгаврын биелэлт 80.5 хувьтай байгааг танилцуулсан байна.

➡️ Мөн 2026 онд:

✔️ 3062 мод бут, 424 метр урт ургамлан хашлага, 1.3 га зүлэгт талбайг нөхөн сэргээх,

✔️ 16 байршилд 19 км авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсрах,

✔️ 3346 цэгийн 6655 камер, түүнчлэн хувийн хэвшлийн 250 аж ахуйн нэгжийн 373 камерыг нэгдсэн системд холбох,

✔️ Төвийн 6 дүүргийн 34 байршилд 410 гарааш, хашаа, хайсыг чөлөөлөх,

✔️ 2026 оны 04 дүгээр сарын 30-ны дотор хийн халаалтын тоног төхөөрөмж суурилуулах ажлыг бүрэн дуусгах,

✔️ “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд 18 томоохон объектыг буулгаж, тээвэрлэн, цэвэрлэх ажлыг эрчимжүүлэх,

✔️ Зөвшөөрөлгүй болон өнгө үзэмжгүй 27 самбарыг буулгаж, 278 хаягийн зөрчлийг арилгах,

✔️ Үерийн эрсдэлтэй бүсэд байрлах зөвшөөрөлтэй 894, зөвшөөрөлгүй 159 айл өрхийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх,

✔️ 2025-2026 онд 115 блок барилгын дулаалгын ажлыг хэрэгжүүлэх,

✔️ Цахилгаан дугуй, скутерийн хэрэглээнд хяналт тавьж, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах,

✔️ Орон сууцны хороолол болон гэр хорооллын гудамж, явган хүний зам, авто замын эвдрэл гэмтлийг сэргээн засварлах ажлыг эрчимжүүлэхээр үүрэг болгосныг онцоллоо.

🇲🇳✅ Нийслэлд хэрэгжиж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт нь хотын дэд бүтэц, аюулгүй байдал, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна урт хугацааны хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэх ач холбогдолтойг хотын дарга онцлон тэмдэглэлээ.