МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН XXVII ИХ ХУРАЛ БОЛЛОО.
Монголын үнэт цаасны зах зээлийн хөгжил, салбарын хамтын ажиллагаа, цаашдын чиг хандлагыг хэлэлцсэн Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн XXVII Их хурал 3 сарын 30-ны өдөр зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (MASD)-ны гишүүн байгууллага болох “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийг төлөөлөн Хөрөнгө оруулалт, төслийн удирдлагын газрын дарга Х.Анхсүрэн оролцов.
Их хурлын үеэр:
Үнэт цаасны зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал,
Салбарын эрх зүйн орчин, зохицуулалтын асуудал,
Хөрөнгө оруулалтын орчны чиг хандлага,
Мэргэжлийн оролцогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Энэхүү арга хэмжээ нь хөрөнгийн зах зээлийн оролцогчдын уялдаа холбоог бэхжүүлэх, мэдлэг мэдээлэл солилцох, мэргэжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой боллоо.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (MASD)-ны гишүүн байгууллагын хувьд хөрөнгийн зах зээлийн хөгжил, мэргэжлийн оролцогчдын хамтын ажиллагааг дэмжихийн зэрэгцээ Нийслэлийн стратегийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжилт, хөрөнгө оруулалтын оновчтой бүтэцтэй холбох чиглэлд идэвхтэй ажиллаж байна.