ХАРХОРУМ ХОТОД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БОЛОМЖИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн, Хархорум хотын Захирагч Л.Халтар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр нар БНСУ-ын Гёнсанбүк-до мужийн Энергийн аж үйлдвэрийн газрын Ирээдүйн эрчим хүч, устөрөгчийн хэлтсийн менежер Дү Мүн-Тик (Doo Mun-Teak)-тэй уулзаж, Хархорум хотод сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалт хэрэгжүүлэх, мөн 10 айлын дэд өртөө /подстанц/ байгуулах боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр талууд:
Сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцийн шийдэл,
Шинээр хөгжиж буй хот суурин газрын эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах боломж,
Бага оврын дэд станц, түгээх сүлжээний шийдлийг үе шаттай хэрэгжүүлэх нөхцөл,
Цаашдын хамтын ажиллагааны боломж, хөрөнгө оруулалтын чиглэлийг хэлэлцэв.
Энэхүү уулзалт нь Хархорум хотын эрчим хүчний суурь дэд бүтцийг орчин үеийн, тогтвортой эх үүсвэрт тулгуурлан хөгжүүлэх, цаашлаад бүсчилсэн хөгжлийг дэмжих боломжийг судалсан ач холбогдолтой боллоо.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран сэргээгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлж буй бөгөөд шинэ хотын бүтээн байгуулалтын хүрээнд эрчим хүчний чиглэлийн хөрөнгө оруулалтын бүтэц, санхүүжилтийн боломж, хамтын ажиллагааны загварыг боловсруулах замаар тогтвортой хөгжлийн төслүүдийг бодит ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

