НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН НЭГЖ ЭРХ ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ БОЛЛОО.

НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН НЭГЖ ЭРХ ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ БОЛЛОО.

 

🇲🇳 “Дулааны V цахилгаан станц” төслийн санхүүжилтийн хүрээнд хөрөнгө оруулалт хийх асуудлаар “Нийслэлийн хөгжлийн сан”-ийн нэгж эрх эзэмшигчдийн хурал болж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг, Нийслэлийн санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах, “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн Б.Баярмаа, Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн нар оролцлоо.

➡️ Хурлаар:

✔️ Нийслэлийн бондын анхдагч зах зээлээс төвлөрсөн хөрөнгийг “Дулааны V цахилгаан станц” төслийн санхүүжилтийн хүрээнд хөрөнгө оруулалт хэлбэрээр байршуулах,

✔️ Хөрөнгө оруулалт хийхтэй холбоотойгоор сангийн дүрэмд шаардлагатай өөрчлөлт оруулах,

✔️ Сангийн нэгж эрхийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

🇲🇳 Энэхүү шийдвэр нь Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны V цахилгаан станц” төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг үе шаттайгаар бүрдүүлэх, төслийн хэрэгжилтийг бодит хөрөнгө оруулалтаар дэмжихэд чиглэж байгаагаараа онцлог юм.

🇲🇳✅“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь ДЦС-5 төслийн санхүүжилтийн бүтцийг боловсруулж, төслийн хөрнгө оруулалтыг мэргэжлийн түвшинд зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.