НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛНА.

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛНА.

 

🇲🇳 Нийслэл хууль бусаар алдагдсан өмч хөрөнгөө үе шаттайгаар буцаан авч, ашиглалт, өгөөжийг нь нэмэгдүүлэх ажлыг үргэлжлүүлж байна. 2024-2025 онд Нийслэлийн өмчөөс хууль бусаар алдагдсан 15 барилга, байгууламжийг буцаан авч, өмчийн ашиглалтыг сайжруулжээ.

➡️ Үүний үр дүнд Нийслэлийн өмчийн харилцааны газар 2024 онд нийслэлийн төсөвт 7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол 2025 онд энэ үзүүлэлт 18 тэрбум төгрөгт хүрсэн байна.

🏢 2026 онд энэ ажил үргэлжилж, “Өглөөний гудамж”-д байрлах “Өргөө” зочид буудлыг Нийслэлийн өмчид эргүүлэн авлаа. Тус объектыг буцаан авах шүүхийн шийдвэр 10 гаруй жилийн өмнө гарсан ч бодит хэрэгжилт хангагдаагүй байсан юм.

✅ Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Өргөө” зочид буудлын эцсийн өмчлөгчөөр НИТХ бүртгэгдсэнийг онцолж, цаашид Соёлын төв өргөөний нэг блокийг Нийслэлийн өмчид эргүүлэн авах талаар мэдэгдсэн.

🇲🇳✅ Энэ хүрээнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь 2026 оны нэгдүгээр сард Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаатай уулзаж, буцаан авсан барилга байгууламжуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ашиглалт, менежментийг сайжруулах, хөрөнгө оруулалт татах боломжийн талаар санал солилцож, өмчийг үр ашигтай, ил тод, тогтвортой ашиглах, хотын хөгжлийн бодлоготой уялдуулах, төсвийн бус санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцсэн юм.

📌“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь буцаан авсан хөрөнгийн үнэ цэнийг өсгөх, эдийн засгийн эргэлтэд оруулах, менежментийг сайжруулах, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр мэргэжлийн түвшинд хамтран ажиллаж байна.