JPMORGAN УЛИРАЛ ТУТАМ 7.5 ХУВИЙН ӨГӨӨЖ ХУВААРИЛАХ ЭРХТЭЙ ХУВИЙН ЗЭЭЛИЙН САН БАЙГУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА.

JPMORGAN УЛИРАЛ ТУТАМ 7.5 ХУВИЙН ӨГӨӨЖ ХУВААРИЛАХ ЭРХТЭЙ ХУВИЙН ЗЭЭЛИЙН САН БАЙГУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА.

 

🇺🇸 АНУ-ын санхүүгийн зах зээлд хувийн зээлийн салбарын өрсөлдөөн эрчимжиж байгаа энэ үед “JPMorgan Chase” улирал тутам 7.5 хувийн өгөөж хуваарилах эрхтэй шинэ сан байгуулахаар төлөвлөж байгаа нь анхаарал татаж байна.

➡️ Тус сан нь хөрөнгө оруулагчдад тогтмол өгөөж хүртээх бүтэц санал болгож байгаа бөгөөд хувийн сангийн зах зээлийн орчинд илүү өрсөлдөхүйц, уян хатан бүтээгдэхүүн хөгжүүлэх хандлага хүчээ авч байна.

/Эх сурвалж: Bloomberg/

➡️ Энэ нь дараах чиг хандлагыг тодотгож байна:

✔️ хувийн зээлийн сангуудын хөрөнгө татах өрсөлдөөн шинэ түвшинд хүрч байгаа,

✔️ хөрөнгө оруулагчид тогтмол мөнгөн урсгал, урьдчилан тодорхойлогдсон өгөөжийн бүтэцтэй бүтээгдэхүүнийг илүү сонирхож байгаа,

✔️ санхүүгийн байгууллагууд зах зээлийн нөхцөлд нийцсэн шинэ бүтэц, шийдлийг эрчимтэй нэвтрүүлж байгааг харуулж байна.

🌏 JPMorgan Chase & Co. нь дэлхийн тэргүүлэх санхүүгийн байгууллагуудын нэг бөгөөд хөрөнгө оруулалтын банк, санхүүжилт, хөрөнгийн удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус байгууллага Нийслэл хотод хэрэгжиж буй мега төслүүдэд мэргэжлийн хөрөнгө оруулагчийн түвшинд оролцож байгаа бөгөөд 🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК эдгээр төслүүдэд хамтран ажиллаж байна.