“НИЙСЛЭЛ БОНД”-ЫН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДАЖ, ДЦС-5 ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ДАРААГИЙН ШАТ ЭХЭЛЛЭЭ.

“НИЙСЛЭЛ БОНД”-ЫН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДАЖ, ДЦС-5 ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ДАРААГИЙН ШАТ ЭХЭЛЛЭЭ.



🇲🇳 Нийслэлийн дотоодын үнэт цаасны зах зээлд гаргасан “Нийслэл бонд”-ын арилжаа амжилттай хаагдаж, Улаанбаатар хотын стратегийн ач холбогдол бүхий “Дулааны V цахилгаан станц” төслийн санхүүжилтийг зах зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэх бодит боломжийг улам бататгасан чухал үйл явдал боллоо.

➡️ Энэхүү арилжаа нь зөвхөн нэг төслийн санхүүжилтээр хязгаарлагдахгүй, Нийслэлийн томоохон дэд бүтэц, мега төслүүдийг дотоодын хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжүүлэх боломж бодитоор бүрдэж байгааг харуулснаараа онцлог юм.

➡️ Арилжааны үр дүнд “Дулааны V цахилгаан станц” төслийн санхүүжилтийн суурь нөхцөл бэхжиж, цаашид:
✔️ өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах,
✔️ 100 мянган айлыг эрчим хүчээр, 40-50 мянган айлыг дулаанаар хангах хүчин чадал бүхий эх үүсвэрийг бүрдүүлэх,
✔️ стратегийн төслүүдийг санхүүгийн олон тулгуурт бүтэцтэйгээр хэрэгжүүлэх боломж улам тодорхой болж байна.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь “Нийслэл бонд”-оор төвлөрүүлсэн эх үүсвэрийг “Нийслэлийн хөгжлийн сан”-аар дамжуулан “Дулааны V цахилгаан станц” төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын шийдлийг боловсруулж, нэгж эрх эзэмшигчдийн хурлыг зохион байгуулан, холбогдох шийдвэрийг батлуулах ажлыг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэн ажиллалаа.